2014-08-07

ESOMEPRAZOLE АСПИРИН ХАМААРАЛТ ШАРХЛААНААС СЭРГИЙЛНЭ

Удаан хугацаанд, бага тунгаар аспириныг тогтмол хэрэглэх нь зүрх судасны эмгэгээс сэргийлдэг боловч энэ нь ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлаа, эзофагит зэрэг бусад эрсдэлийг бий болгодог. Австралийн 12 судлаачид The American Journal of Gastroenterology сэтгүүлд 2008 онд дээр дурдсан эрсдэл бүхий 991 өвчтөнүүдэд өдөр бүр 20мг esomeprazole өгч плацебо-хяналттай туршилт хийсэн тохиолдолынхоо үр дүнг мэдээлжээ. Тэд эцсийн үр дүнг нь ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлаа, улаан хоолойн гэмтэл болон түүнтэй холбоотой шинж тэмдэгүүдээр тооцож үзсэн байна.

 Судалгаа эхлээд 26 долоо хоногийн дараа плацебо бүлгийн 5.4%-д, эмчилгээний бүлгийн дөнгөж 1.6%-д шархлаат эмгэг үүссэн ба харин плацебо бүлгийн 18.3%, эмчилгээний бүлгийн дөнгөж 4.4%-д нь тус тус шалбархайт (эрозив) эзофагит болон түүнтэй холбоотой шинж тэмдэг илэрчээ. 
Эдгээр ялгаанууд нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд esomeprazole-ийг өдөр бүр хэрэглэх нь удаан хугацаанд, бага тунгаар аспирин хэрэглэж буй хүмүүст аспирины ходоод гэдэсний замд үзүүлэх хортой нөлөөг саатуулахад тусалдаг байна.

Esomeprazole Prevents Aspirin-Induced Ulcers

Efficacy of esomeprazole (20 mg once daily) for reducing the risk of gastroduodenal ulcers associated with continuous use of low-dose aspirin.

No comments:

Post a Comment