2014-10-22

ЗАРЛАЛ

"Эрүүл-Ирээдүй" мэс заслын эмнэлэгт шамбарам өвчнийг зориулалтын аппаратаар эмчилж байна. Зовиур шаналгаа, хүндрэл багатай орчин үеийн дэвшилтэд арга бөгөөд эмчлүүлэхийг хүссэн хүмүүс доорх утсаар холбоо барина уу. Утас : 99866653, 95012726



2014-08-07

ESOMEPRAZOLE АСПИРИН ХАМААРАЛТ ШАРХЛААНААС СЭРГИЙЛНЭ

Удаан хугацаанд, бага тунгаар аспириныг тогтмол хэрэглэх нь зүрх судасны эмгэгээс сэргийлдэг боловч энэ нь ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлаа, эзофагит зэрэг бусад эрсдэлийг бий болгодог. Австралийн 12 судлаачид The American Journal of Gastroenterology сэтгүүлд 2008 онд дээр дурдсан эрсдэл бүхий 991 өвчтөнүүдэд өдөр бүр 20мг esomeprazole өгч плацебо-хяналттай туршилт хийсэн тохиолдолынхоо үр дүнг мэдээлжээ. Тэд эцсийн үр дүнг нь ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлаа, улаан хоолойн гэмтэл болон түүнтэй холбоотой шинж тэмдэгүүдээр тооцож үзсэн байна.

2013 ОНЫ ФИЗИОЛОГИ БА АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ

2013 оны 10 сарын 7-нд Нобелийн шагналын хорооны Karolinska Institutet-д болсон хуралдаанаар энэ жилийн физиологи ба анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Иелийн Их Сургуулийн Эсийн биологийн тэнхимийн профессор, эрхлэгч James E. Rothman,Калифорнийн Их Сургуулийн Молекул ба Эсийн биологийн тэнхимийн профессор Randy W. Schekman, Стэнфордын Их Сургуулийн Молекул ба Эсийн физиологийн тэнхимийн профессор Thomas C. Südhof нарт "Эс дэхь цэврүү зөөвөрлөгдөлтийг зохицуулах аппарат, тээвэрлэлтийн үндсэн систем"-ийн талаар хийсэн судалгааны ажилд нь олгожээ.

 Эдгээр эрдэмтэд өөрсдийн бүтээлээрээ эс өөрийн зөөвөрлөлтийн системийг хэрхэн зохион байгуулдаг нууцыг нээсэн юм. Ямарваа эс олон төрлийн молекулыг үйлдвэрлэж, түүнийгээ гадагш ялгаруулж байдаг нэг төрлийн үйлдвэр юм. 

ӨӨРӨӨ ТЭЛЭГЧ СТЕНТ СУУЛГАЦ АШИГЛАЖ СУДСАН ДОТУУРХ АРГААР ГОЛ СУДАСНЫ ХАВХЛАГЫГ СОЛИХ (TAVR) АЖИЛБАРЫН ҮР ДҮН

Удиртгал
Бид өөрөө тэлэгч стент суулгац бүхий био-хиймэл хавхлагыг гол судасны хүнд зэргийн нарийсалтай өвчтөнүүдэд судсан дотуурх аргаар суулгах ажилбарыг мэс заслын аргатай харьцуулсан ба эдгээр өвчтөнүүдэд мэс заслын аргаар хиймэл хавхлага солих нь мэс заслын үед нас барах эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байдаг.

Арга зүй
Бид судалгаанд оролцсон эмнэлэг бүрээс мэргэжлийн зүрх судасны багийнхан мэс заслын аргаар хавхлага солиулах нь өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон өвчтөнүүдийг сонгож авсан. Эрсдлийн үнэлгээг хийхдээ Цээжний Мэс засалчдын Нийгэмлэг (Society of Thoracic Surgeons)-ээс гаргасан Нас баралтыг урьдчилан тооцох шалгуурын дагуу болон бусад чухал ач холбогдолтой эрсдэлт хүчин зүйлсийг тооцсон. Сонгогдсон өвчтөнүүдэд гол судасны хавхлага солих ажилбарыг 1:1 харьцаатайгаар өөрөө тэлэгч стент суулгац бүхий судсан дотуурх арга (TAVR бүлэг) болон мэс заслын аргаар (мэс заслын бүлэг) хийж гүйцэтгэсэн. Судалгааны хүлээгдэж буй анхдагч үр дүнгээр 1 жилийн доторхи бүх шалтгаант нас баралтыг сонгон авч noninferiority (ач холбогдлын хувьд дутуугүй эсэхийг үнэлэх) болон superiority (ач холбогдлын хувьд илүү эсэхийг үнэлэх) анализыг аль алийг нь хийлээ.

Мухар олгой


indexАппендикс буюу мухар олгой нь мухар гэдэсний өт хэлбэрийн ургацаг бєгєєд нарийн бvдvvн гэдэс ний бараг зааг дээр оршино. Мухар олгой нь олон тєрлийн мэрэгчид, зарим нэг араатан амьтан, сармагчин болон хvнд байдаг.
Хvний мухар олгой дунджаар урт нь 5-15см, голч нь 1см байдаг. ҮҮрэг нь нарийн гэдсийг бvдvvн гэдэсний нянгаас хамгаалахад оршино гэж vздэг.
Ерөнхий
Энэ євчин нь элбэг тохиолддог бєгєєд яаралтай мэс засал шаардагддаг. Мухар олгойн үрэвсэл нь нас харгалзахгvй ямар ч хvнд тохиолдож болно.