2014-08-07

Мухар олгой


indexАппендикс буюу мухар олгой нь мухар гэдэсний өт хэлбэрийн ургацаг бєгєєд нарийн бvдvvн гэдэс ний бараг зааг дээр оршино. Мухар олгой нь олон тєрлийн мэрэгчид, зарим нэг араатан амьтан, сармагчин болон хvнд байдаг.
Хvний мухар олгой дунджаар урт нь 5-15см, голч нь 1см байдаг. ҮҮрэг нь нарийн гэдсийг бvдvvн гэдэсний нянгаас хамгаалахад оршино гэж vздэг.
Ерөнхий
Энэ євчин нь элбэг тохиолддог бєгєєд яаралтай мэс засал шаардагддаг. Мухар олгойн үрэвсэл нь нас харгалзахгvй ямар ч хvнд тохиолдож болно.

Шалтгаан
Мухар олгойн vрвсэл нь гэнэт бий болчихдог мэт хvмvvс боддог. Гэвч тийм биш бєгєєд vрэвсэл vvсэхэд:
  • Ургацаг нь хєдєлгєєн ихтэй, олон нугаларалтай байх (жишээ нь хvvхдvvдэд)
  • Өтгөн хатах vед ургацагт єтгєн дvvрч бєглєрєх (настай хvмvvст) мєн дутуу боловсорсон хоол хvнснээс бєглєрєх (vр, яс)
  • Хоолны хордлого, бусад халдварууд
  • Гэдэсний vрэвсэлт євчнvvд
  • Шимэгч хорхой, түүнээс гаралтай євчнvvд
  • Хэвлийн гэмтлvvд
Явц
Vрэвсэл аажмаар явагддаг. Эхлээд ургацаг хавагнаж, дараа нь идээлж эхэлнэ. Мэс засал хийгээгvй тохиолдолд 2-3 хоногийн дотор цоорч хагаран идээ нь хэвлийн хєндийд тархаж хэвлийн гялтан хальсны vрэвсэл vvсдэг. Євчтєний биеийн байдал эрс хvнд байдалд орно.
Шинж тэмдэг
Хэвлийгээр өвдөх  мухар ойлгон үрэвслийн гол шинж юм. Ихэвчлэн хэвлийн дээд хэсэгт євдєж эхлээд цаашилан баруун доош шилждэг. Тэрчлэн баруун хавирганы нуман доогуур євдєх, нуруу эсвэл хошного руу дамжин євддєх тохиолдол цєєнгvй байдаг.
- Хэвлийд гар хvрэхэд маш хөндvvртэй
- Хэвлийн булчин чангарсан
- Өвчтєн хөлөө атиран хэвлий рvvгээ татсан байх
- Дотор муухайрах, огиулах
- Өтгєний ялгаралт өөрчлөгдөх (хатах юмуу эсрэгээр гvйлгэх)
- Халуурах магадлалтай
Настай хvмvvс болон хvvхдvvд онцгой анхаарал шаарддаг. Хvvхдvvд ихэвчлэн хаана яаж євдєж байгаагаа тодорхой хэлж чаддаггvй. Хєдєлгєєн нь багасах, уйлах, юм идэхгvй байх зэрэг нь євчин vvссэнийг мэдэгдэнэ. Харин настай хvмvvст євдєлт  сул илэрч болзошгvй байдаг тул  євчин оройтож оношлогдох тохиолдол байдаг.
Анхны тусламж
    – Дээрх шинж тэмдгvvд илэрвэл “Тvргэн тусламж” яаралтай дуудах
-Эмчийн vзлэгээс ємнє ямар нэгэн эм хэрэглэхгvй байх. Энэ нь євчнийг оношилоход хvндрэл учруулна. Мєн юм идэж уухгvй байх
- Халуун жин тавьж огт болохгvй. Халуун нь євчнийг даамжруулж, ургацагийг хагарахад хvргэх аюултай. Харин гялгар ууттай мєс хэвлий дээр тавьж болно.
- Өвдөлт намдсан тохиолдолд ч гэсэн заавал эмч дуудах шаардлагатай. Євдєлт намдах нь євчин хамгийн хvнд шатандаа орох vед тохиолдох нь цєєнгvй байдаг.
Оношлогоо
Мухар олгойн vрэвсэл нь ходоод гэдэсний замын євчин тул ходоод гэдэсний эмчид (дотрын эмч) хандмаар. Гэвч євчин хурц явагддаг учир шууд мэс засалч дээр очих нь зvйтэй. Эмч євчтєнийг vзсэн даруйдаа оношийг тавина. Vvний ємнє эмэгтэйчvvд нь  эмэгтэйчvvдийн эмчээс урьдчилсан зєвлєгєє авах зайлшгvй хэрэгтэй. Учир нь мухар олгойн vрэвсэл ба эмэгтэйчvvдийн vрэвсэлт євчнvvд нь олон талаар тєстэй байдаг. Оношийг баталгаажуулахын тулд хэвлийн хєндийн хэт авианы болон рентген шинжилгээг яаралтай хийдэг. Мухар олгойн vрэвсэлийн шинж тэмдэг илэрсэн ч оношийг шууд тавьж болохгvй. Євчтєнг эмнэлэгийн хяналтанд vлдээж, хагалгаа хийх шийдвэрийг 12-24 цагаар хойшлуулна. Тоног тєхєєрємжєєр сайн хангагдсан тєвvvдэд, онош тодорхой бус vед хэвлийн хєндийг дурангаар харна. Энэ нь хамгийн найдвартай арга юм. Дурандахдаа хэвлийд 1см хэртэй жижиг зvслэг хийж тvvгээр тусгай гуурс оруулан хэвлийн хєндийг бvхэлд нь харна. Онош батлагдвал  дурангийн хагалгаа хийж олгойг авч болно.
Эмчилгээ
Мухар олгойн vрэвсэлийг зєвхєн олгойг авах мэс засалын аргаар эмчилнэ. Хагалгааг ерєнхий болон хэсгийн мэдээ алдуулалтан дор хийнэ. Олгойг авах хоёр тєрлийн арга байдаг:
- Илvv тvгээмэл нь уламжлалт хагалгаа. Энэ нь энгийн мэс засал бєгєєд хэвлийн баруун доор хэсэгт зvслэг хийж vрэвссэн олгойг авдаг
- Дурангийн хагалгаа нь ховор хийгддэг, ихэвчлэн оношлогооны vед дуран хэрэглэгдсэн тохиолдолд. Уламжлалт хагалгаатай харьцуулахад ийм арга нь  цус алдах болон  хагалгааны дараах хvндрэл гарах эрсдэлийг багасгадаг.
Хэрвээ мухар олгой нь ердийн бус байршилтай байгаад дурангийн хагалгаа хийх боломжгvй байвал уламжлалт аргад шилждэг. Эмчилгээний vр дvн хэр хурдан хугацаанд эмчид хандсанаас хамаарна

No comments:

Post a Comment